монгол улсын боловсролын их СУРГУУЛЬ 3 ДАХЬ УДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ОРЖ БАЙНА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс томилогдсон шинжээчдийн баг МУБИС-д өнөөдөр хүрэлцэн ирлээ. БМИҮЗ-ийн захирал О.Янжмаа МУБИС-ийн 3 дахь удаагийн Байгууллагын магадлан итгэмжлэл эхэлж байгааг албан ёсоор мэдэгдэн, шинжээчдийн багийг танилцуулав. Шинжээчдийн багийг захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзан магадлуулах үйл явц хөтөлбөрийн дагуу явагдахад бэлэн болсныг дуулган МУБИС-ийн нийт хамт олондоо амжилт хүслээ. Ийнхүү БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчид МУБИС дээр 3 өдөр ажиллана.