Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг Хүмүүнлэгийн их сургуульд ажиллаж байна

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл (БМИҮЗ)-өөс томилогдсон шинжээчдийн баг Хүмүүнлэгийн их сургууль-д өнөөдөр хүрэлцэн ирлээ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа Хүмүүнлэгийн их сургуулийн 3 дахь удаагийн сургалтын Байгууллагын магадлан итгэмжлэлийн магадлан шинжлэх үе эхэлж байгааг албан ёсоор мэдэгдэн магадлах үйл явц нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй явагдах болно гээд, шинжээчдийн багийг танилцуулав. Шинжээчдийн багийг захирал Б.Чулуундорж, Академик чиглэл хариуцсан дэд захирал П.Батринчин, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Баттүвшин нар болон салбар сургуулиудын захирлууд, алба, хэлтсийн дарга нар хүлээн авч уулзаж, Хүмүүнлэгийн их сургуулийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар товч танилцуулга хийж, магадлуулах үйл явц хөтөлбөрийн дагуу явагдахад бэлэн болсныг мэдэгдлээ. БМИҮЗ-өөс томилогдсон шинжээчид Хүмүүнлэгийн их сургуульд гурван өдөр ажиллана.