магадлан итгэмжлэлийн ШАЛГУУР ШААРДЛАГА ХАНГАсан 22 их дээд Сургууль, 13 хөтөлбөрийг магадлан итгэмжиллээ

Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхлэж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн 3 дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж, сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна. Гурав дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд БМИҮЗ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм. ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан 2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Я.Наранцэцэг нар гэрчилгээг гардуулав.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа.

96 их дээд сургуулиас 73 нь магадлан итгэмжлэгдсэн

Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 73 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 23 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад магадлан итгэмжлүүлсэн байна.

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /5 жил/

1. Мандах их сургууль

2. Соёл урлагийн их сургууль

3. Шинжлэх ухаан технологийн их сургууль

4. Улаанбаатарын их сургууль

5. Ховд их сургууль

6. Их засаг Олон улсын их сургууль

7. Тээврийн дээд сургууль

8. Технологийн дээд сургууль

9. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

10. Монгол улсын их сургууль

11. Монгол улсын боловсролын их сургууль

12. Монгол улсын Эрдмийн их сургууль

13. Отгонтэнгэр их сургууль

14. Хөдөө аж ахуйн их сургууль

15. Хүмүүнлэгийн ухааны их сургууль

16. Оточ Манрамба их сургууль

17. Олон улсын Улаанбаатарын их сургууль

18. Орхон их сургууль

19. Үндэсний батлан хамгаалахын их сургууль

20. Рояаль Олон улсын дээд сургууль

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /1 жил/

21. Эм Ай Ю дээд сургууль

22. Шинэ монгол технологийн дээд сургууль

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд: /5 жил/

1. МУБИС-ийн “Багш, бага ангийн боловсрол” бакалавр

2. АШУҮИС-ийн “Нийгмийн эрүүл мэнд” бакалавр

3. АШУҮИС-ийн “Эм зүй” бакалавр

4. АШУҮИС-ийн “Био-анагаах ухаан” бакалавр

5. АШУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан” бакалавр

6. ШAУИС-ийн “Уламжлалт анагаах ухаан” бакалавр

7. ХААИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи” бакалавр

8. ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи” бакалавр

9. ШУТИС-ийн “Архитектур” бакалавр

10. ШУТИС-ийн “Шим тэжээл судлал” бакалавр

11. ШУТИС-ийн “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” бакалавр

12. МУИС-ийн “Электроник” бакалавр

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр: /1 жил/

13. ХААИС-ийн “Бараа түүхий эдийн судлал, технологи” бакалавр