хамтран ажиллахаар санал нэгдлээ


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба нь Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд байгуулсан иений хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсын “ASIA SEED” байгууллагын зөвлөх Шинжлэх ухааны доктор, Рёичи Үэно болон төслийн Бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Цэрэнханд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар инженерийн дээд боловсролын магадлан итгэмжлэлийн асуудлаар харилцан хамтран ажиллахаар санал нэгдлээ.