Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 20 жил, Бизнесийн сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байгууллага /ACBSP/-ын 30 жилийн ойн хүрээнд олон улсын шинжээч бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээг хоёр байгууллага хамтран төлөвлөсний дагуу АНУ-ын Перегрин академийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэбора Роббинс; АНУ-ын Перегрин академийн олон улсын хөтөлбөр болон маркетинг хариуцсан захирал Ж.Алимаа нар хүрэлцэн ирсэн. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, Ажлыг албаны захирал Ж.Ариунболд; Перегрин академийн Монгол дахь салбарын захирал В.Алзахгүй нар тэдэнтэй уулзан одоогийн үйл ажиллагаа болон цаашдын олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.