Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт зохион байгуулагдаж байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойгоо угтан төлөвлөсөн ажлуудаас 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт зохион байгуулагдаж байна.

БМИҮЗ нь Боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Монголын их, дээд сургууль, хөтөлбөрт чанарын хөндлөнгийн үнэлгээ хийх магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээчдээ бэлтгэх олон улсын хэмжээний сургалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтыг Бизнес, эдийн засгийн чиглэлийн сургууль, хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийдэг дэлхийн 60 гаруй оронд гишүүнчлэлтэй АНУ-ын АCBSP байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрт ажилладаг доктор, профессорууд болон Үндэсний зөвлөлийн мэргэжилтнүүд хамрагдана.

Сургалтыг амжилттай дүүргэснээр Олон улсын үнэлгээний арга зүй эзэмшиж, Монголын Их, дээд сургууль, хөтөлбөрт чанарын үнэлгээ хийхээс гадна олон улсад ACBSP-ийн шинжээчээр ажиллах эрхтэй болох юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, туршлагажиж буй шинжээчид нь Монголын дээд боловсролын хөгжил дэвшилд дэмжлэг болох өндөр ач холбогдолтой.