Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) нь 20 жилийн ойн ажлын хүрээнд АНУ-ын АCBSP байгууллагатай хамтран Олон улсын шинжээчийн эрх олгох сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн болон магадлан итгэмжлэлийн процесс явж байгаа 16 их, дээд сургуулийн 48 доктор, профессор хамрагдлаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, туршлагажиж буй шинжээчид нь Олон улсын хөтөлбөрт чанарын үнэлгээ хийхээс гадна ACBSP-ийн шинжээчээр ажиллах эрхтэй болж байгаа бөгөөд Монголын дээд боловсролын хөгжил дэвшилд дэмжлэг болох өндөр ач холбогдолтой юм.