БИЗНЕСИЙН СУРГУУЛИУДЫН ДУНДАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 20 жилийн ой, АНУ-ын Бизнесийн сургууль болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ACBSP/-ийн 30 жилийн ойд зориулсан бизнесийн сургуулиудын оюутнуудын дундах сагсан бөмбөгийн тэмцээн 2018 оны 09 сарын 20, 21-ний өдрүүдэд Этүгэн их сургуулийн спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд ACBSP байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн 9 сургуулийн эрэгтэй 8 эмэгтэй 8 баг нийт 16 баг, 200 орчим тамирчид оролцож 2 өдрийн турш хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Эрэгтэй төрөлд Отгонтэнгэр их сургуулийн баг нэгдүгээр байр, Санхүү эдийн засгийн их сургуулийн баг хоёрдугаар байр, Этүгэн их сургуулийн баг 3 дугаар байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд өрсөлдсөн багуудаас Этүгэн их сургуулийн баг нэгдүгээр байр, Отгонтэнгэр их сургуулийн баг хоёрдугаар байр, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн баг гуравдугаар байр тус тус эзэллээ.

Шагналт байранд шалгарсан баг тамирчдыг цом, медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд тэмцээний үйл ажиллагааг АНУ-ын ACBSP байгууллагын гүйцэтгэх захирал Жефри Алдермэн үзэж сонирхож, баг тамирчдад ACBSP байгууллагын нэрэмжит шагналыг гардууллаа.

Цаашид уг тэмцээнийг бизнесийн сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулах хүсэлтэй байгаагаа тэмцээнд оролцсон баг тамирчид сургуулийн удирдлагуудын зүгээс илэрхийлж байсан юм.