​АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ТҮВШНИЙ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ БА БЭХЖҮҮЛЭХ: ХАМТЫН ХАРИУЦЛАГЫН СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ НЬ


Ази, Номхон Далайн бүс нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах нь насан туршийн боловсролын чанартай тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мэргэжлийн түвшний тогтолцоо гэх мэт техникийн төлөвлөлтийн хэрэгслүүд нь сургалтаас хүлээгдэж буй үр дүнгийн ил тод байдлыг дэмжих зорилготой. Гэхдээ олон оронд боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэгчид эдгээр механизмыг нэвтрүүлэхэд хүндрэл тулгарч байна. Үүнийг өөрчлөхийн тулд бүс нутаг дахь мэргэжлийн түвшний тогтолцоог дахин харах хэрэгтэй. Ингэснээр мэргэжлийн түвшний тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлох юм.

Энэ нь хэдийгээр чухал үйл ажиллагаа ч гэлээ, Засгийн газар дангаараа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Дээд боловсролын чанарыг адил тэгш хүртээмжтэй болгохын тулд бид хариуцлагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой.
Солонгосын Итгэлцлийн сангийн тусламжтай хэвлэгдсэн “Ази, Номхон Далайн бүс нутаг дахь Мэргэжлийн түвшний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх шинэ удирдамж” нь үндэсний болон бүсийн түвшинд хэд хэдэн чухал салбаруудыг холбох зорилго тавьсан. Үүнд:
• Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) нь чанартай боловсролыг дэмжих үр дүнтэй сургалтын үр өгөөжийг дурдах.
• Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоо (NQF) нь боловсрол, сургалтын тогтолцооны хүрээнд сургалтын үр дүнд (жишээ нь, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс) хамтын хариуцлага хүлээх соёлыг бий болгоход оршино.
• Ази-Номхон далайн бүс нутгийн мэргэжлийн түвшний тогтолцоо хурдацтай өсч байгаа хэдий ч оюутан мобилити, ажил эрхлэлтийг сайжруулахад NQF-ийг хэрхэн хэрэгжүүлж буй нь асуудал хэвээр байна. Тиймээс, NQF нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, мөн чанарын баталгаажилтыг шийдвэрлэхэд чиглэсэн дөт арга зам гэсэн ташаа ойлголтыг залруулах нь чухал юм.
• NQF, чанарын баталгаа, хүлээн зөвшөөрөлтийн нэгдсэн аргачлалыг бэхжүүлэх шинэ арга хэрэгсэл, стратегийг ЮНЕСКО-гийн гишүүн орнууд боловсруулж байна. Тухайлбал Токиогийн Конвенц, Мэргэжлийг хүлээн зөвшөөрөх тухай олон улсын конвенци зэрэг.
ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүсийн боловсролын товчоонд үндэсний мэргэжлийн түвшний тогтолцоог бэхжүүлэх буюу хамтран ажиллах талаар нэмэлт санал хүсэлтийг дараах хаягаар илгээнэ үү: eisd.bgk@unesco.org.
Ази, Номхон далайн бүс нутаг дахь Мэргэжлийн түвшний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх удирдамж- Хамтын хариуцлагын соёлыг бий болгох нь
Bangkok: UNESCO Bangkok, 2018, 105p.
ISBN 978-92-9223-603-8 (Print version)
ISBN 978-92-9223-604-5 (Electronic version)