Урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх хүсэлтийг хүлээн авах хугацаа

Урьдчилсан магадлан итгэмжлэл гэдэг нь шинээр нээх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн чанарыг хангах зорилгоор төлөвлөлтөд хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх үйл явц юм.

Ач холбогдол:

  • Хөтөлбөрийг чанартай, амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
  • Оюутан суралцагчид нь зээл, тусламжид хамрагдах эрх нээгдэнэ.
  • Элсэн суралцагчдад нийгмийн баталгаа, итгэл үнэмшлийг бий болгоно.

Эрх зүйн үндэслэл:

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:

Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн тогтоол:

2018 оны 6 дугаар сарын26-ны өдрийн 08 тоот тогтоолын Нэгдүгээр хавсралт “Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”, Дөрөвдүгээр хавсралт“Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн нийтлэг шалгуур, шаардлага”

Урьдчилсан магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг хугацааны хязгаарлалтгүй авах боловч 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авахаар төлөвлөсөн бол 2018 оны 11 сарын 15-ны дотор хүсэлтээ гаргана. Учир нь, сургууль өөрийн үнэлгээний тайлангаа бэлтгэх, томилогдсон мэргэжилтэн тайланг хянах, шинжээч ажиллах, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх, БСШУСЯ-нд дүгнэлт хүргүүлж эцсийн шийдвэр гарахад 3-5 сарын хугацаашаардлагатай байдаг.

Хүсэлтийг батлагдсан маягтын дагуу, хавсралтын хамт хүлээн авна. /татаж авах/

Өөрийн үнэлгээний тайлангийн шалгуур, шаардлага /татаж авах/