2019 оноос эхлэн БМИҮЗ-ийн ажлын албанд Олон улсын шинжээчид ирж хамтран ажиллахаар боллоо

Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (GMIT), Германы GIZ (GmbH) олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан төлөөлөл БМИҮЗ-ийн ажлын албанд айлчилж, цаашдын хамтын ажиллагаа, хөгжлийн талаар хэлэлцэв. Талууд цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дотоодын шинжээчдийн ур чадварыг дээшлүүлэх, Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчдийг бэлдэх тал дээр анхааран ажиллахаар тохиролцсон бөгөөд, 2019 оны эхнээс Германы Олон улсын магадлан итгэмжлэлийн эксперт, шинжээч БМИҮЗ-ийн ажлын албатай хамтран ажиллаж, туршлага солилцохоор болов.