БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА



Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн-1, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн-1, судалгаа хөгжил, гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн-1 сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.

Тавигдах үндсэн шаардлага:

• Боловсролын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй

• Боловсролын салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай

• Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

• Багаар ажиллах чадвартай

• Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай

• Эерэг, зөв хандлагатай

• Цаашид боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй

Нээлттэй ажлын байрны шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН”-ы 4-н давхарт байрлах БМИҮЗ-ийн ажлын албанд ирж бүртгүүлнэ. Тодруулах зүйлийг 70109391 / ажлын цагаар/ залгаж асуух боломжтой. Анкет болон материал хүлээж авах сүүлийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр.

Бүртгүүлэхдээ: “Төрийн албан хаагчийн анкет”, дипломны хуулбар, товч танилцуулгын хамт ирнэ.