Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хуралдаан боллоо

БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын ээлжит хуралдаан 2018 оны 12 сарын 19-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Шинээр байгуулсан комиссын гишүүдийн хувьд энэ удаагийн хурал анхных гэдгээрээ онцлог бөгөөд комиссын даргаар ШУТИС-ийн И-Нээлттэй сургуулийн захирал, доктор, профессор Я.Наранцэцэгийг гишүүдийн 100%-ийн саналаар дахин сонголоо.  

Тус хурлаар ХААИС, МУИС, СУИС, Дорнод ИС, Отгонтэнгэр ИС, МҮИС, Мандах ИС, ШУТИС зэрэг 8 сургуулийн нийт 23 хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, магадлан итгэмжлэх, эсэх тухай комиссын тогтоолын төслийг батлав.