ЕВРОПЫН ХОЛБООНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ ТЕХНИК, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ 2019 ОНД ДОТООДОД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭХ 10 ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МСҮТ-ДЭД ДЭМЖЛЭГ ОЛГОХ БОЛОВ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Европын холбооны санхүүжилттэй Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл 2019 онд дотоодод магадлан итгэмжлэгдэх нийт 10 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 8 сургалтын байгууллага, 14 сургалтын хөтөлбөрт дэмжлэг олгох болов. Үүнд: Завхан аймаг дахь Политехник коллеж, Баянхонгор аймаг дахь Политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Уул уурхайн эрчим хүчний политехник коллеж, Сэлэнгэ аймаг дахь Мандал суман дахь Зүүнхараа политехник коллеж, Хэнтий аймаг дахь МСҮТ, Сүхбаатар аймаг дахь МСҮТ, Төв аймгийн Баянчандамнь суман дахь МСҮТ, Өвөрхангай аймаг дахь МСҮТ, Монгол-Солонгосын политехник коллеж, Үйлдвэрлэл урлалын политехник коллеж хамрагдсан.