Монголд үйл ажиллагаа явуулах гадны боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагууд БМИҮЗ-д бүртгүүлж, эрх авна.

Боловсролын тухай хуулийн 26.8 дугаар зүйлд Монголд үйл ажиллагаа явуулах гадаадын боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагууд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд (БМИҮЗ) бүртгүүлсэн байх ёстойг заасан байдаг. Хуулийн энэ заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс БМИҮЗ-өөс Монголд үйл ажиллагаа явуулж буй болоод явуулахаар төлөвлөж буй гадаадын байгууллагуудтай холбогдож албан ёсоор бүртгэх ажиллагааг эхлүүлээд байна. Бүртгэлийг хялбар, хүндрэлгүй байлгах үүднээс бүртгэлийн формыг нэг хуудаст багтаан боловсруулж, цахимаар татаж авахаар байрлуулсан.

Монголд боловсролын чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах гадаадын бүх байгууллагууд энэ бүртгэлийн формыг татан авч зааврын дагуу бөглөөд холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж, БМИҮЗ-д batsuuri@accmon.mn хаягаар, эсвэл биеэр авчирч өгч бүртгүүлснээр Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй болох юм.

Одоогоор Германы боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, ACQUIN байгууллагууд бүртгүүлж Монголд үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхээ аваад байна.

Бүртгүүлэх формыг татаж авах: http://accmon.mn/registration-form/

Бүрдүүлсэн материалыг илгээх хаяг: batsuuri@accmon.mn