ЕБС-ийг магадлан итгэмжлэх тухай уулзалт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулав


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2019.02.14-нд зохион байгуулсан “Магадлан итгэмжлэл-Чанарын дотоод баталгаажуулалт” хэлэлцүүлэгт БМИҮЗ, БМДИ, НБГ-ын төлөөллүүд, 10 дахь жилдээ ажиллаж байгаа хот, хөдөө орон нутгийн ЕБС-ийн 16 захирал оролцлоо.

ЕБС-ийг магадлан итгэмжлэх эрх зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлага, ач холбогдол, олон улсад ерөнхий боловсролын сургуулийг магадлан итгэмжилж байгаа туршлага зэрэг асуудлын хүрээнд санал бодлоо солилцож, чанарын дотоод баталгаажуулалт хийх нь чухал ач холбогдолтой байгааг сургуулийн захирлууд онцолсон юм.

Боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2014-2024 он/-ын хүрээнд ЕБС-д чанарын дотоод баталгаажуулалт хийж, магадлан итгэмжлэх ажлыг хэлэлцүүлэгт оролцсон ЕБС-ийн захирлууд санал нэгтэй дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.