БМИҮЗ-ийн ажлын албанаас дотоодын шинжээч бэлтгэх, эрх олгох сургалтыг зохион байгуулна

БМИҮЗ-ийн ажлын албанаас дотоодын шинжээч бэлтгэх, эрх олгох сургалтыг 2019 оны 3 дугаар сарын 14-ний 09:00 цагаас “Санхүү Эдийн Засгийн Их сургууль”-д зохион байгуулна.

Сургалтад Ази-Номхон Далайн Бүсийн Чанарын Баталгаажуулалтын Холбооны (APQN) шинжээч, боловсролын үнэлгээ, дээд боловсролын чанарын баталгаажуулалтаар мэргэшсэн, магадлан итгэмжлэлийн арав гаруй жилийн туршлагатай эксперт доктор Alan Shaw-Ren Lin оролцож олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур, журам хэрэгжилтийн явц болоод олон улсын шинжээчдийн үйл ажиллагааны талаар сургалт явуулна.