ЕБС-ийг магадлан итгэмжлэх талаарх уулзалт хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгуулав

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2019.02.28-нд “Магадлан итгэмжлэл-Чанарын дотоод баталгаажуулалт” хэлэлцүүлгийг нийслэлийн 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын дунд зохион байгууллаа.

ЕБС-ийн магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлын хүрээнд санал бодлоо солилцож, ЕБС-д чанарын дотоод баталгаажуулалт хийж, магадлан итгэмжлэлийг эхлүүлэх ажлыг хэлэлцүүлэгт оролцсон захирлууд дэмжиж буйгаа илэрхийллээ.