БМИҮЗ-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын хуралдаан боллоо

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын хуралдаан 2013 оноос хойш анх удаа хуралдаж, Шинэ иргэншил МСҮТ-ын үйл ажиллагаанд хийсэн шинжээчийн тайланг хэлэлцэж, цаашдаа МБСБ үйл ажиллагааг сайжруулах, тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр саналаа солилцлоо. МБСБ-ын магадлан итгэмжлүүлэх ажлыг шуурхай, чанартай явуулж байгаад МБСБ магадлан итгэмжлэх комиссын зүгээс талархал илэрхийлж хамтран ажиллахаа БМИҮЗ-ын хамт олонд илэрхийллээ.