“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд 12-р ангийн сурагчдад магадлан итгэмжлэлийн ач холбогдлын талаар мэдээллээ

“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд БМИҮЗ-ийн ажлын албанаас нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-р анги төгсөгчдөд магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймаг, дүүргийн боловсролын газартай хамтран ажиллаж байна.

БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 12-р ангийн 140 гаруй сурагчдад дээд боловсролын өнөөгийн байдал, магадлан итгэмжлэлийн ач холбогдлын талаар мэдээлж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.