“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” АЯНЫ ХҮРЭЭНД ХЭНТИЙ АЙМАГТ

БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын Хан Хэнтий цогцолбор сургууль, 4-р сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, 1-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, магадлан итгэмжлэлийн давуу тал, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.