“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ

“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд БМИҮЗ-ийн ажлын албанаас нийслэл болон хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-р анги төгсөгчдөд магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймаг, дүүргийн боловсролын газартай хамтран ажиллаж байна. 

БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн 3 дугаар сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль дээр ЕБС-ийн 12-р ангийг төгсөгч 150 орчим сурагчдад Дээд боловсролын салбарын өнөөгийн байдал, магадлан итгэмжлэлийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч ярилцлаа.