“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” АЯНЫ ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМАГТ




“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” аяны хүрээнд БМИҮЗ-ийн ажлын албанаас хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 12-р анги төгсөгчдөд магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн боловсролын газартай хамтран ажиллаа.

БМИҮЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1, 3, 4-р сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, магадлан итгэмжлэлийн давуу тал, ач холбогдол, мэргэжил сонголтоо хэрхэн зөв хийх, зах зээл дээр илүүдэлтэй болон дутагдалтай байгаа мэргэжил болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын талаар тус тус мэдээлэл өгч, багш сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч ярилцлаа.