ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ АЯН – БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ


“Хүүхэд хэрэгжлэгч” аяны хүрээнд БМИҮЗ-ийн ажлын албан ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээр Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдад зориулж “Боловсролын магадлан итгэмжлэл” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 102, 48, 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн 130 гаруй сурагчид хамрагдсан бөгөөд дээд боловсролын салбарын өнөөгийн байдал, магадлан итгэмжлэлийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултанд хариулт өгч ярилцав.

Энэхүү уулзалтыг Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Болормаа, сургалтын менежер Гэрэлмаа нар зохион байгуулж хамтран ажиллалаа.