ЕБС-ийн магадлан итгэмжлэлийн талаарх уулзалт хэлэлцүүлгийг гурав дахь удаагаа зохион байгуулав


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2019.03.13-нд зохион байгуулсан “Магадлан итгэмжлэл-Чанарын дотоод баталгаажуулалт” хэлэлцүүлэгт 5-аас дээш жил ажиллаж байгаа хот, хөдөө орон нутгийн ЕБС-ийн 30 орчим захирал оролцлоо.

ЕБС-ийн магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлын хүрээнд санал бодлоо солилцож, ЕБС-д чанарын дотоод баталгаажуулалт хийж, магадлан итгэмжлэлийг эхлүүлэх ажлыг хэлэлцүүлэгт оролцсон захирлууд дэмжиж буйгаа илэрхийллээ.