"ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ" АЯН ДАРХАН-УУЛ АЙМАГТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас зохион байгуулж буй “Хүүхэд - хэрэглэгч” аяны хүрээнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-уул аймагт ажиллалаа. 
ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад дээд боловсролын салбарын талаарх ерөнхий мэдээллийг хүргүүлэх, магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгөх уулзалтыг Дархан-Уул аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран 18 дугаар сургууль, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийтдээ 12 сургуулийн 240 сурагч хамрагджээ. Аймгийн хэмжээнд 357 сурагч төгсөж байгаагийн 67 хувийг уг арга хэмжээнд хамруулсан байна.