БМИҮЗ-ийн шинжээчийн эрх олгох сургалт зохион байгуулагдлаа


БМИҮЗ-ийн шинжээчдэд нэр дэвшигчдийг сургалтад хамруулж, мэргэшүүлэх, тэднийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцуулах зорилготой шинжээчийн эрх олгох сургалт 2019 оны 03 сарын 14-нд Санхүү эдийн засгийн их сургуулийн А-313 тоот сургалтын танхимд боллоо.

Уг сургалтыг БМИҮЗ-ийн дэд дарга, Ажлын албаны захирал Ж.Ариунболд, ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, Б.Мядагмаа нар удирдан Боловсролын магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн орчин, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, шинжээчийн үүрэг хариуцлага, ёс зүй, шинжээчийн үнэлгээний аргачлал, тайлан бичих арга зүйг танилцуулав.

Мөн APQN-Олон улсын магадлан итгэмжлэх байгууллагын олон улсын зөвлөх, доктор профессор Alan Shaw-Ren урилгаар оролцож Олон улсын магадлан итгэмжлэлийн загварууд, шилдэг туршлагаас танилцуулахаас гадна олон улсын шинжээчийн үйл ажиллагааны талаар болон Тайваний боловсролын стандарт, чанарын баталгаажуулалтын талаар мэдээлэл хүргэв.

БМИҮЗ-өөс зохион байгуулсан уг сургалтад Монголын их, дээд сургуулийн доктор профессор багш нараас гадна мэргэжлийн холбоод, ажил олгогчдын төлөөлөл 220 хүн хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.