БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны анхны хурал боллоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд 2018 онд хийж гүйцэтгэсэн тайлант ажлаа удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох санал хэлэлцүүлэн, ажлын албаны 2019 оны төсвийг батлуулав.

Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага батлах тухай хэлэлцэж батлав.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар танилцуулга хийн санал солилцож Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн батлав.

Эрх зүй хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн баталлаа.

Уг хуралдаанд оролцсон Удирдах зөвлөлийн гишүүд БМИҮЗ-ийн үйл ажиллагаа, боловсролын байгууллага, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын үйл явцыг хангалттай сайн байгаад сэтгэл хангалуун байна.