БИЗНЕС, УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО



Бизнес, удирдлагын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанаар бизнесийн дэд зөвлөл хуралдаж Oтгонтэнгэр их сургуулийн Маркетинг (E04140101), Монгол Улсын их сургууль, Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэл (E04110101), Монгол Улсын их сургууль, Бизнесийн сургуулийн Маркетинг (D041401), Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Санхүү (D041201), Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Маркетинг (D041401) хөтөлбөрүүдэд хэрэгжилт хөндлөнгийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцлээ. Дэд зөвлөлийн хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.