НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН, МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Сэтгэл судлал” Е03130101, Сити их сургуулийн “Сэтгүүл зүй” Е032101012 хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн үнэлгээ  дүгнэлтийг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.