БИЗНЕС, УДИРДЛАГЫН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Бизнес, удирдлагын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар бизнесийн дэд зөвлөл хуралдаж Отгонтэнгэр их сургуулийн Менежмент (E04130202, А/52), Мандах их сургуулийн Бизнесийн удирдлага (E04130101), Мандах их сургуулийн Ложистик Менежмент (D041304), Эм Ай Ю Бизнесийн удирдлага (Е04130101), хөтөлбөрүүдэд хэрэгжилт хөндлөнгийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцлээ. Дэд зөвлөлийн хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.