ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Үйлчилгээний чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (Е10220101) хөтөлбөр магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн дүгнэлтийг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.