БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комиссын ээлжит хуралдаан болно




БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комиссын ээлжит хуралдаан 2019 оны 04 сарын 17-ны өдөр хуралдахаар товлогдлоо. Уг хуралдаанаар Дээд боловсролын сургалтын байгууллагад  магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн үнэлгээний тайлан болон  хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлд өгсөн Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг тус тус хэлэлцэж, комиссын тогтоолын төслийг батална.