МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ АНХНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.



Мэдээл, харилцаа, холбооны технологийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан МУИС-ийн хичээлийн 3 дугаар байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанд мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүдээс гадна Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал Ж.Ариунболд, ажлын албаны мэргэжилтэн, шинжээчид оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар шинээр нээж буй хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн тайланг хэлэлцсэнээрээ онцлогтой. Хуралдааны эхэнд Ажлын албаны захирал Ж.Ариунболд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулсан бөгөөд үргэлжлүүлэн МУИС-ийн ХШУИС-ийн “Мэдээллийн систем” /D061303/, АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн “Мэдээлэл зүй” /D061101/, Олон улсын Улаанбаатар их сургуулийн Програм хангамж /D061302/, МУИС-ийн ХШУИС-ийн “Мэдээллийн аюулгүй байдал” /E06190402/, Мандах их сургуулийн МТС-ийн “Компьютерийн сүлжээ” /D061201/ хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн тайланг хэлэлцэн шийдвэр гаргав.

Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлан батламжлуулахаар болсон байна.