ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ КОМИССЫН 2019 ОНЫ АНХНЫ ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн 2-р байранд зохион байгуулагдав.

Хуралдаанд комиссын дарга, гишүүдээс гадна ажлын албаны мэргэжилтэн, шинжээчид, мэргэжлийн зөвлөлийн дарга нар оролцов. 

Энэ удаагийн хуралдаанаар Энэрэл дээд сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль, Идэр их сургуульд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайланг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн Бизнес, удирдлагын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Үйлчилгээний чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүлзүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 7 хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, 10 хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд гаргасан шийдвэрийг хэлэлцэн, зөвлөмж, шаардлагыг баталгаажуулав.