БМИҮЗ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧДИЙН БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БМИҮЗ-ийн мэргэжилтэн Ц.Баясгалан Семон Кузнецийн нэрэмжит Харкивын үндэсний эдийн засгийн их сургууль /Simon Kuznets Kharkiv National University of Economics/-ийн “Эдийн засаг” докторын хөтөлбөр, Киевийн үндэсний худалдаа эдийн засгийн их сургууль /Kyiv National University of Trade and Economics/-ийн “Эдийн засаг” докторын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шинжээчдийн багт ажиллаж байна.