ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Эрх зүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаан 87.5 хувийн ирцтэй байв. 

Хуралдаанд мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүдээс гадна Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны захирал Ж.Ариунболд, ажлын албаны мэргэжилтэн, шинжээчид оролцов. Хуралдааныг мэргэжлийн зөвлөлийн дарга Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), Академич С.Нарангэрэл удирдав.
Мэргэжлийн зөвлөлийн тус хуралдаанаар Бакалаврын хөтөлбөр шинээр нээхээр хүсэлт гаргасан МУЭИС болон Идэр их сургуулийн Эрх зүйн /D042101/ бакалаврын хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн тайланг хэлэлцэж шийдвэр гаргав. 
Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжилна.