УРЛАГ, ХҮМҮҮНЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХӨТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО


Урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанаар шинээр хөтөлбөр нээх хүсэлт ирүүлсэн Мандах их сургуулийн “График дизайн” D021201, “Гадаад хэлний орчуулга” (англи хэл) D023201, мөн Олон улсын Улаанбаатарын их сургуулийн “Гадаад хэлний орчуулга” (Солонгос хэл) D023201 хэрэгжиж буй хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайланг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийг Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.