БМИҮЗ ГЕРМАНЫ ACQUIN-ТЭЙ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


БМИҮЗ нь Германы ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрөх, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд их, дээд сургуулиуд дээр хамтарсан магадлан итгэмжлэл хийх, мэргэжилтэн солилцох, хамтарсан сургалт явуулахаар тохиров. 

Гэрээнд тусгагдсан хамтын ажиллагаа 4 сарын 30-ны өдөр хоёр талын удирдлага Монголын их дээд сургуулиудын төлөөлөлтэй уулзах уулзалтаар эхлэхээр болов. 
Германы Бавар мужид төвтэй ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг бөгөөд БМИҮЗ нь ESG стандартад нийцтэй стандартыг хэрэгжүүлдэг тул хоёр тал хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх таатай нөхцөл бүрэлдсэн юм.