БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн 2-р байранд зохион байгуулагдав. Хуралдаанд комиссын дарга, гишүүдээс гадна ажлын албаны мэргэжилтэн, шинжээчид, мэргэжлийн зөвлөлийн дарга нар оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар Дархан дээд сургуульд хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайланг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Боловсролын чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Инженерчлэл үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөл, Эрхзүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн 2 хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, 12 хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд гаргасан шийдвэрийг хэлэлцэн, зөвлөмж, шаардлагыг батламжлав.

Комиссын хуралдаанаас цаашид магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар Ажлын алба, мэргэжлийн зөвлөлд аргазүйн зөвлөгөө өгсөн байна.