ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ



Техник технологийн политехник коллеж нь Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC-Colombo Plan Staff College)-ийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC)-оор магадлан итгэмжлэгдэж алтан медалийн болзол хангалаа.

28 улс орныг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC-Colombo Plan Staff College)-д Монгол Улсын Засгийн газар 2005 онд үндсэн гишүүнээр элссэн.

Ази, номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC) нь бүсийн хэмжээнд мэргэжлийн боловсролын байгууллагуудад чанарын баталгаажуулалт хийдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм.

http://www.apacc4hrd.org/p/accredited-institutions.html