МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн 2019 оны анхны хуралдаанаар АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн “Эм найруулагч” техникийн боловсрол олгох хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайланг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийг Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комисст уламжлахаар болов.