БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД ЯПОН УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ХОЛБООНД АЙЛЧИЛЖ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал, мэргэжилтнүүд 2019 оны 05 дугаар сарын 15-18-ны хооронд 4 хоногийн хугацаатай Япон улсад амжилттай ажиллалаа. Японы талаас БМИҮЗ-ийн төлөөлөгчдөд бүхий л талаар туслалцаа үзүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

БМИҮЗ-ийн төлөөлөгчид Япон улсын их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн холбооны /JUAA/ 3 өдрийн сургалтад хамрагдаж магадлан итгэмжлэх байгууллагын бүтэц, чиг үүрэг, шинжээчийн үйл ажиллагаа, чанарын дотоод баталгаажуулалтын гарын авлага, шинжээчийн гарын авлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан бөгөөд Японы их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн холбооны шинжээчийн сургалтад ажиглагчаар оролцсон нь чухал ач холбогдолтой байв.

Түүнчлэн Япон улсын анагаах ухааны боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл /JACME/-д зочилж, анагаах ухааны чиглэлийн их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагатай танилцав.

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайд Д.Батжаргал БМИҮЗ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан элчин сайдын яамны хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хоёр улсын боловсролын салбарын харилцааны талаар яриа өрнүүлэв.