ЕБС-ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс “ЕБС-ийн Магадлан итгэмжлэл-Чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2019.06.10-нд Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн 8 дүүргийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын 80 орчим төлөөлөл оролцож ЕБС-ийн магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлын хүрээнд санал бодлоо солилцов. Түүнчлэн ЕБС-ийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын төслийг хэлэлцэж цаашид улам сайжруулах тал дээр санал өглөө.