БМИҮЗ-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хуралдаан 06 сарын 20, 21-ний өдрүүдэд Санхүү эдийн засгийн их сургуулийн хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар дээд боловсролын сургалтын 15 байгууллагад магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн багийн тайлангуудыг хэлэлцэж шийдвэр гаргав.Мөн БМИҮЗ-ийн дэргэдэх Мэргэжлийн 8 зөвлөлөөр хэлэлцэгдсэн нийт 36 хөтөлбөрийн болон урьдчилсан магадлан итгэмжлэлийн дүгнэлтийг тус тус хэлэлцэж шийдвэр гаргалаа.