Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардууллаа

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс, мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэх комиссын шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын 18 байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын 9 хөтөлбөр, дээд боловсролын сургалтын байгууллагын 36 хөтөлбөрт 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагт Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд гэрчилгээ гардууллаа. Уг арга хэмжээнд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболд, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргалан, Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Энхээ нар оролцон сургууль, хөтөлбөрийн баг хамт олонд баяр хүргэв.

Магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан сургууль, хөтөлбөрийн баг хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.