ЯПОНЫ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл Японы их дээд сургуулийн магадлан итгэмжлэх холбоотой /JUAA/ хамтран 2019 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд шинжээчдэд зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна. 
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд дээрх 2 өдрийн аль нэгийг сонгон сургалтад хамрагдах боломжтой бөгөөд дараах мэдээллийг үнэн зөв бөглөн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор БМИҮЗ-ийн ажлын албанд /oyunerdene@accmon.mn цахим хаягаар/ ирүүлнэ. Үүнд:
- Овог нэр
- Ажил, албан тушаал 
- Мэргэжлийн чиглэл
- Утас, имэйл хаяг
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.accmon.mn цахим хуудсаар болон 70109391 утсаар авах боломжтой. Сургалтын удирдамжийг хавсаргав.