Их, дээд сургуулиудад зориулсан “Чанарын дотоод баталгаажуулалт” сургалт болно

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ)-өөс сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор их, дээд сургуулиудын чанарын дотоод баталгаажуулалт хариуцсан багш, мэргэжилтнүүдийн дунд туршлага солилцох, ОУ-ын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог танин мэдэх ач холбогдол бүхий сургалт болно. Уг сургалтад чанарын дотоод баталгаажуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй 8 сургууль оролцож өөрсдийн туршлагаас хуваалцах юм. Сургалт 2019 оны 10 сарын 25-нд болох бөгөөд нээлттэй ярилцлага, асуулт хариулт хэлбэрээр зохион байгуулна.

Уг сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

Файл татах