БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ (БМИҮЗ) ASSOCIATION TO ADVANCE COLLEGIATE SCHOOLS OF BUSINESS (AACSB) -ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ



БМИҮЗ Бизнесийн Сургуулиудыг Ахисан Түвшинд Магадлан Итгэмжлэх Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
АНУ-д төвтэй AACSB (Association to Advance Collegiate Schools of Business) буюу Бизнесийн Сургуулиудыг Ахисан Түвшинд Магадлан Итгэмжлэх Холбоо нь олон улсад бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг чанарын өндөр түвшинд магадлан итгэмжилдэг гэдгээрээ танигдсан бөгөөд Харвард, Станфорд зэрэг дэлхийн топ бизнесийн сургуулиудыг магадлан итгэмжилдэг юм.
AACSB-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Tom Robinson БМИҮЗ-ийн урилгаар айлчлан ирж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
AACSB Монголд үйл ажиллагаа явуулснаар Монголын их, дээд сургуулиуд үүн дундаа бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг чанарын шинэ түвшинд гаргах, олон улсад танигдахад хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
Зураг дээр: Том Робинсон БМИҮЗ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга, БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Ж.Ариунболдын хамт