МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанаас “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээч бэлтгэх сургалт”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Барилгын Политехник коллежийн  “Урлаг заал”-д зохион байгууллаа.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, удирдлагууд, судлаачид, ажил олгогчид, мэргэжлийн холбоод зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон тус сургалтаар БМИҮЗ-ийн бодлого, эрхзүй, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага,  хөтөлбөрийн  шалгуур шаардлага, үнэлгээ, шинжээчийн үүрэг хариуцлага, ёс зүй, шинжээчийн тайлан бичих  зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж оролцогчид сонирхсон асуултаа асууж хариулт авлаа.

Сургалтад оролцогчид МБСБ болон хөтөлбөрийн шалгуур, шаардлага, үнэлгээг дэлгэрэнгүй танилцуулж, шинжээчээр ажиллах үед анхаарах асуудал, хөндлөнгийн үнэлгээг хэрхэн хийх талаар зөвлөмж өгсөн ач холбогдол бүхий сургалт боллоо хэмээн үнэлсэн байна.